ДУВА ӨВӨГ
Дува өвөг бол ах дүү хоёрын ахмад нь. Эртнйи Грек бичгийн Соёлоор бол Дува өвөг хос ялалт гэсэн утгатай үгийг илэрхийлнэ. Дува өвөг нь Бартан баатарын хөвүүдийн түүх дуусах үед цоо шинээр Дөрөвдөгчийн түүхийг эхлүүлсэн өвөрмөгц түүх нь төв Азийн эртний түүхийн улбааг таниулдаг. Ялангуяа Дува өвөг нь төв Азийн монголчуудын Нүүдлийн гурван зам мэддэг байсан нь түүний хамгийн чухал онцлог. Өөр хэн ч үл мэдэх тийм л эртний Газарзүйн мэдлэг Дува өвөгт бий. Түүнчлэн Дува өвөг нь “нүдэндээ галтай, нүүртэй цогтойн” удмын ахмад хүн. Тиймээс, Дува өвөг Дэлхий дээр анх их тэсрэлт эхэлсэн газрын мөн чанарыг мэддэг, яг хаана эхэлсэнг мэддэг, түүнчлэн гурван үеийн ариун гал голомтыг анхны гурван их тэсрэлт эхэлсэн газарт өвлөн авч амьдарсан удмын мэдээлэл тээгч билээ. Тэрээр Дов мэргэн дүүтэй, дүүдээ тэнхлэгийн голын ай савд захирах аргачлал таниулсан нь аргаар мөн билгээр дорныг захирах анхны мэдлэг дүүдээ зааж өгчээ.
Дува өвөг нь дов мэргэн дүүтэйгээ хамт “бурхан хадан” дээр зогсож байсан гэдэг нь хожмоо “бурхан халдун” гэж хувьссан нь дорнын Газарзүйн байрлалаас үүдэлтэй ажээ. Чухам л үхсэн бурхан шүтдэг дорныхон “бурхан хад”-ыг “бурхан халдун” болгон шүтжээ.
ДУВА ӨВГИЙН ДӨРВӨН ХҮҮХЭД ДӨРВӨД ОВОГТОН БОЛЖЭЭ
Дува өвөг үгүй болонгуут түүний дөрвөн хүүхэд цоо шинэ овог үүсгэн амьдарсан түүх Дөрвөд овогтны түүхийг эхлүүлжээ. Дува өвгийн хүүхдүүд Дөрвөд овогтон болсон нь Дөрвөд эхийнхээ овог авчээ.
ГУРВАН НҮҮДЛИЙН НУТГИЙН ГАДУУР ДӨРВӨД ОВОГТОН АМЬДАРЧ ИРЖЭЭ
Гурван нүүдлийн нутгийн амьдрах үе дуусгавар болоход Дөрөвдөгчийн түүхийг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл Дува өвгийн хүүхдүүд шинэ овог үүсгэн шинэ эринд амьдарч эхэлжээ.
ШИНЭ ОВОГ ҮҮСГЭН АМЬДРАХ ЭРТНИЙ ТҮҮХТЭЙ
Яг л Тройн дайны дараах үед Ахиллын удам Пирр овог үүсгэн Боро Даага уулын бэлд Эпирийн хаант улсын түүхийг эхлүүлэн амьдарсан лугаа ижил юм. Ийм байдлаар шинэ овог үүсгэх нь хожуу Орос оронд Алтан ургийн удмынхны Глинский овог үүсгэжээ.
ГЕНЕТИКИЙН ШИНЭ ОВОГ ҮҮСЧЭЭ
Гуравдагчийн эрин дуусч, гурван үеийн ариун гал голомтын нутагт Дува өвгийн ахмад гурван хөвүүдийн түүх өрнөж дуусах үед гурван үеийн ариун гал голомтын нутгийн захад ээлжит мөхөл эхлэх үед Хүн төрлөхтний анхны Генетикийн болон Байгалийн сэргэн мандалтыг Дува өвгийн дөрвөн хүүхдийн дөрөв дэх нь хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлжээ.
ДӨРӨВДӨГЧИЙН ХОС ДАВХЦАЛ
Дэлхийн царцдасын Дөрөвдөгчийн эринг эхлүүлсэн үетэй Дува өвгийн охины эрин үе давхцан эхэлжээ. Ийнхүү Дөрвөд овогтны түүх Дэлхий дахинд дөрөв дэх их тэсрэлтийн үеийн түүхийг эхлүүлжээ.
ОХИНЫ ЭРИНД ДӨРӨВДӨГЧИЙН ЭРИН ЭХЭЛЖЭЭ
Дэлхийн царцдасын түүхэнд охины гэрт наран мандах үед Дэлхйин царцдасын Дөрөвдөгчийн түүх эхэлсэн байдаг. Энэ Дөрвөд овогтон нь Дува өвгийн охины хойчис эхээрээ овогтон амьдарсан Дува өвгийн хойчис билээ.
ДӨРВӨД ОВОГТОНЫ НУТАГ ДӨРӨВДӨГЧИЙН ЭРИНД ХАМААРДАГ
Дөрвөд овогтоны нутаг Дэлхийн царцдасын хөгжлийн Дөрөвдөгчийн эринд хамаардаг. Тиймээс, Дөрвөдийн нутаг Дөрвөдөгчийн эриний газартай давхцдаг.
ДӨРВӨДИЙН НУТАГТ ДЭЛХИЙ ДАХИНЫ НЭГДСЭН УНДАРГА БИЙ
Дөрөвдөгчийн эринд Дэлхий дахины цэнгэг усны нэгдсэн ундарга бий, яг тэндээс Дэлхий дахинд цэнгэг уст тунгалаг мөрөн гол үй олон Эрхэт булгуудын ундарга нэгтгэн урсдаг.
Comments
Post a Comment